1.1 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Улс төр

Г.Занданшатар: ҮАБЗ оффтэйк гэрээ хэлэлцэж, нууцад авах шийдвэр гаргаагүй

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар товчхон мэдээлэл өглөө. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ оффтэйк гэрээ байгуулж нууцад авсан эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар  “Гишүүд санаачлаад нээлттэй сонсголоор аль ч асуудлыг хэлэлцэж болно. Өчигдөр ҮАБЗ-ийн ажлын албанаас мэдээлэл ирүүлсэн. Ямар ч оффтэйк гэрээг ҮАБЗ хэлэлцэж, нууцад авах шийдвэр гаргаагүй...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ...

Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн...

Сангийн сайд Б.Жавхлан шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн....

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өнөөдөр /2022.12.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан...

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан...

Д.Амарбаясгалан: 1995 оноос хойш 336.4 сая тонн нүүрс экспортолж, 45,2 их наядын борлуулалт хийсэн

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар тогтсон. Мөн цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг би ахалж ажиллана....

Х.Нямбаатар: АТГ болон мөрдөн шалгах байгууллага нэрсийг зарлана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Жагсагчдын шаардлагын дагуу нүүрсний хэрэгт холбоотой этгээдүүдийн нэрсийг зарлана гэдгээ өмнө нь хэлсэн. Гэвч цаг хугацаа ихээхэн шаардагдаж байна. Учир нь бид хэн нэгэн хүнийг ял завшуулж болохгүй, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж...

Засгийн газрын гадаад өрийн талаарх мэдээллийг сонсоно

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоно. Түүнчлэн тус мэдээллийн цагаар гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг давхар сонсох юм. Иймд иргэд уг сэдэвтэй холбоотой асуултаа https://d.parliament.mn/asuulga/0d3b7793-868a-42a5-9e3c-6ad539bbc025 хаягаар хүргүүлэх...

Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулна

2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
51%
2kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
20 °
Баа
12 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ