25.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 2, 2024

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний асуудлыг удахгүй эцэслэн шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн хоёр өдөр өрнөсөн жагсаал цуглаан болон тэдгээр жагсагчдаас хүргүүлсэн шаардлагатай холбогдуулж байр сууриа илэрхийллээ. Тус жагсаал цуглааны хүрээнд нийт 14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим байгууллагаас тодорхой тооны шаардлагыг хүргүүлсэн байна. Эдгээр шаардлагын нэгдүгээрт жагсагчид шударга ёсыг нэхэмжилсэн ба нэн тэргүүнд өнөөгийн нийгэмд хурцаар яригдаж буй "нүүрсний" гэх асуудлыг яаралтай шийдвэрлэж,...

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. "Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.  “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012...

Асуудлын уг сурвалжийг арилгахад ажил хэргээ чиглүүлэх шаардлагатай

РЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БОГИНО, ДУНД, УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН САНАЛАА ЭЦЭСЛЭН ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй...

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах хугацааг сунгав

УИХ-ын Тамгын газраас Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа. Нэр дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын Тамгын газар хүлээж авах юм байна. Шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэрээ дэвшүүлэх боломжтой.  Уг бүтээл нь судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс,...

Л.Оюун-Эрдэнэ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарт тулгуурлана

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн...

УИХ-ын гишүүдийг ёс зүй, сахилга хариуцлагаа өндөржүүлэхийг санууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед УИХ-ын гишүүд хуралдаандаа биечлэн хамрагдаж, ёс зүй, сахилга хариуцлагаа өндөржүүлэхийг сануулж үг хэллээ. Тэрбээр “Чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлох, тасалдах байдал үндсэндээ зогссон. Үүний үр дүнд чамгүй олон хуулийг баталж буй. Гэвч баталсан хуулийн зарим зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна гэсэн санал...

Газрын багц хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шижлүүлэв    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын...

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван...

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
25.1 ° C
25.1 °
25.1 °
11%
4kmh
20%
Баа
17 °
Бям
14 °
Ням
14 °
Дав
16 °
Мяг
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ