10.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 12, 2024

Улс төр

Газрын тухай багц хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед хууль санаачлагч чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй атал эзгүй байгаа тул олонх гишүүдttv гаргаж буй саналыг үндэслэн дээрх шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан болохыг хэлэв.

У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна: Төрийн ой...

Цар тахлын эсрэг хуулийг сунгах шаардлагагүй гэж үзжээ

Засгийн газрын хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ. Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан,...

УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Мөн зарим ажлын дэд хэсгийн хуралдаан болно. Үүнд:

ЕБС-ийн дотуур байрны сурагчдын хоолны зардлыг нэмэх боломжийг судална

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд  танилцууллаа. Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив  зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дотуур байранд амьдарч байгаа суралцагч...

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр (2022.11.16) зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам удирдан явуулав. Уг...

Үүргээ биелүүлээгүй бол тендерт дахиж оруулахгүй, хар жагсаалтад бүртгэдэг болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээлэхдээ, тендерийг богино хугацаанд зохион байгуулах үүднээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсныг онцолсон юм. Тэрбээр ярихдаа, “Монголын...

Х.Нямбаатар: Гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонссон байна. Тус хуулийн төсөлд туссан голлох заалтуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улс ирэх оныг "Аялал жуулчлалын жил" болгож байгаатай холбогдуулж, аялал жуулчлалын салбарыг ДНБ-ний 30  хүртэлх хувийг бүрдүүлдэг салбар болгох тал дээр төвлөрч ажиллаж тул тус хуулийн төслийг боловсруулсан. Аялал...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн...

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.   Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсөвтэй дагалдан өргөн мэдүүлсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
10.1 ° C
10.1 °
10.1 °
43%
0kmh
75%
Дав
13 °
Мяг
12 °
Лха
17 °
Пүр
18 °
Баа
9 °
- Advertisement -

Шинэ мэдээ