18.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 11, 2024

Улс төр

У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэд эрүүл мэнд, боловсрол үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцооны цахим үйлчилгээ, үндэсний хэмжээний дата төв, клауд системд тулгуурлан Үндэсний орон зайн мэдээллийн болон монгол хэл хөрвүүлгийн систем зэргийг хэрэглээнд нэвтрүүлснийг Ерөнхийлөгч сайшаав.  Мөн технологийн дэвшлийг...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласны 30 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  мэндчилгээ дэвшүүлсэн байна. Монгол Улс цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж буйд талархаж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох нийтлэг зорилгын төлөөх дараагийн алхмаа хийхийн тулд цөмийн зэвсэг хураах, үл...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх,  иж бүрэн түншлэлийн харилцааг...

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг  хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй...

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан  1975 онд Улаанбаатар хотод төрсөн Боловсрол: 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд...

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн...

АШУҮИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус цахим системийг иргэдэд танилцуулах, мэдээллийг түгээх цуврал уулзалтуудыг хийж байгаа юм. Энэ хүрээнд /2022.10.20/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнуудад цахим системийг танилцуулах уулзалтыг тус сургуульд зохион байгуулав.

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна

Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд...

Б.Жавхлан: “Эрдэнэт”-ийн 49 хувийн өр төлбөрийг барагдуулж, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох тус үйлдвэрийн эзэмшлийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн явцын тайланг товч мэдээлэл өглөө. Тэрбээр, анх 2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбогдуулан, тэдгээр эзэмшлийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын мэдлийн болгох үүргийг УИХ-аас Засгийн газарт өгч...

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд, Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
18.1 ° C
18.1 °
18.1 °
17%
3kmh
0%
Ням
20 °
Дав
11 °
Мяг
12 °
Лха
15 °
Пүр
21 °
- Advertisement -

Шинэ мэдээ