13.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 3, 2024

Улс төр

Эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцэв

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв,  Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны...

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Майкл Клечески ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны даргын айлчлал Иж...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлд, “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний  нэрийн өмнөөс болон...

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил...

Г.Занданшатар: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй болгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.09.09) Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад төдийгүй Зүүн Азийн орнуудад ажиллаж байсан арвин туршлагатай хатагтай Мара Уорвик-ийг Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирлаар томилогдсонд баяр хүргэж, бидний хамтын ажиллагаа үр...

Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтийн ёслол боллоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн...

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа. 2022 оны есдүгээр сарын...

У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр зам ашиглалтад орж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ, Хүндэт зочид оо, Та бүхэнд энэхүү...

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа. Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
33%
9kmh
20%
Бям
14 °
Ням
15 °
Дав
18 °
Мяг
22 °
Лха
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ