6.1 C
Ulaanbaatar
Ням, 4 сар 28, 2024

Улс төр

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн үнийг дахин буулгахад анхаарахыг үүрэг болгов

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, дахин бууруулахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр үүрэг болгов.  Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Боомтын ажлыг сайжруулах ажлын багийнхан өнөөдөр цахимаар хуралдах үеэр тэрбээр дээрх үүргийг өгсөн юм. Ингэхдээ, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг  барих талд анхаарахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.

Монгол Улс, Япон улсын Ерөнхий сайд нар баярын мэндчилгээ солилцов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн  ой өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохиож буй. Энэхүү түүхт ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын цахим мэндчилгээ солилцов. https://www.youtube.com/watch?v=pxVBecDtefk https://www.youtube.com/watch?v=_pMkGi7EZdQ

ЕХ-ноос Монгол Улсад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөрөө баталжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад ноён Андрис Америкс талархал илэрхийлээд Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн...

“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн...

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын...

Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн тулгаж үзэх шаардлагатай

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.   Ажлын хэсэг өнөөдөр /2022.02.23/  явцын...

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг хамгаалахад монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд...

Хүний эрхийн үндэсний комисс УОК-той сар бүр мэдээллээ солилцоно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний комисс нь УОК-той мэдээлэл солилцох, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажилладаг бөгөөд цар тахлын үед 53 байгууллагад шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, Шар түвшинд шилжсэн ч уялдаа холбоотой...

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
24%
4kmh
40%
Дав
9 °
Мяг
14 °
Лха
17 °
Пүр
12 °
Баа
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ