“Чингис хаан” музейн барилгын ажлыг эхлүүллээ
Байгалийн түүхийн музейн буурин дээр “Чингис хаан” музейн барилгын ажлыг эхлүүлж байна. Уг музей нь 53 тэрбум төгрөгийн төсвөөр босох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.
Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад...
Онц байдлын үед УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан (2020.04.01) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа...
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр...
Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдыг ХХОАТ-аас чөлөөлөхгүй
Засгийн газраас шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг УИХ-д оруулж санхүүжилтийг нь шийдвэрлүүлнэ хэмээн танилцууллаа. Тодруулбал, коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх аж. Хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж олгоно....
Усны газар байгуулав
“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний...
Дэлхийн банкнаас 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг...
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.
Тухайлбал, Комисст ирсэн гомдол, мэдээлэлд...
АН-ын зөвлөл эдийн засгийн эрсдэлийг даван туулах тогтоолын төсөл өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон...
Банкууд зээл олголтыг дэмжих шаардлагатай байна
Монголбанкнаас Зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих шаардлагатай байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр онцолж, банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Тэрээр, уулзалтын эхэнд шинэ коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн,...
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2020.03.27) өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -
































