17.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 16, 2024

Улс төр

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар...

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 11-нд Төрийн ордонд болно. Уг чуулга уулзалтыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцох аж.

Хархорум хот байгуулах хүрээнд 250.5 мянган га бүхий гурван газрыг сонгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан нар Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг болохыг тодотгоод Хархорум хотыг бүтээн байгуулахад хэдий хэмжээний...

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гадаадын...

АИ-92 автобензинийн үнийн өсөлтөөс сэргийлнэ

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 автобензинийн үнийг...

Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон...

Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй

Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон” хэмээв. Тэрбээр цааш хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ-ийг дэмжих зээл, нүүрсний хэрэг зэрэг төрийн болон төрийн өмчит компаниудтай...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэн...

Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна

Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр...

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг (2023.01.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилт 8.2-ын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
17.1 ° C
17.1 °
17.1 °
31%
2kmh
0%
Баа
11 °
Бям
11 °
Ням
19 °
Дав
25 °
Мяг
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ