9.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Улс төр

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн тухай Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл...

УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдын гэр бүл, ах дүү нарыг удирдах албан тушаалд томилохгүй байх хуулийн төслийг боловсруулжээ

УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа этгээдийн гэр бүлийн гишүүд болон төрсөн ах дүү нарыг тодорхой албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр цааш хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар цаашид үйл ажиллагаандаа шударга байх зарчмыг баримталж, ард иргэддээ тэгш боломж...

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежментийн үүргийг жинхэнээр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой үйл ажиллагааг танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ өмнө дээрх компанийн гүйцэтгэх захирлыг саяхан, хоёр 7 хоногийн өмнө томилоод буйг товч дурдаж, үүнтэй холбоотойгоор тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстойг хэлж, энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан учраас энд ажилчдын нээлттэй...

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж,...

Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар тавьсан асуулгын хариуг сонсоно

УИХ-ын чуулганыөнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд болох нийт 32 төслийг эцэслэн батлах юм. Үүний дараагаар...

Зөвлөлдөх санал асуулгаар улс орны тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хөгжлийн гарцаа тодорхойлно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.  Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан. Мөн зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж,...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Бид монгол хүмүүс. Бид чадах ёстой

Улсын Их Хурлын чуулганы (2022.12.22) нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “...Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга...

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж, экспортын 94 хувийг тус салбар эзэлж буй. Энэ агуулгаараа уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухалд тооцогдож байгаа юм. Гэтэл...

Жагсагчид ҮАБЗ-ийн гишүүдийг оролцуулахыг шаардав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ.  Өнөө өглөө 10 цагаас эхлэх товтой байсан уг сонсгол хоёр ч удаагийн завсарлагааны дараагаар ийнхүү 13 цагаас эхэлж байна. Тус сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг болон зохион байгуулагчдад хандаж оролцогчдын зүгээс өмнө нь сонсголыг нэг танхимд явуулахыг шаардсаны дагуу...

Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
9.1 ° C
9.1 °
9.1 °
25%
3kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
20 °
Баа
12 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ