С.Жавхланг байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын гишүүн С.Жавхлан байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.