МУГЖ Б.Батзаяад нийслэлээс байр бэлэгллээ

 МУГЖ, хошин урлагийн нэрт мастер Б.Батзаяад нийслэлээс байр бэлэгллээ. Түүний тухай олон янзаар яриад байдаг. Мөрийтэй тоглоомд аз сорих дуртай, үүнээс болж амьдрал нь уруудах болсон, эхнэр хүүхдээсээ салсан гээд олон зүйл яригддаг. Тэгвэл тэрбээр энэ талаар "Хагас хугас нь миний алдаа. Амьдралд алдахгүй хүн гэж байдаг юм уу.Мөрийтэй тоглоомын тухайд гэвэл би тоглоомчин хүн биш. Тоглоомын газарт би гурван хүнтэй явж байвал таньдгаар нь намайг ярих нь гарцаагүй. Олны танил байсан нь ийм яриа гарахад нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр сайт сонин сэтгүүлийнхэн бас арай дэндүүлэх юм. Би чинь заримдаа хулгай хийснээ, Хятад улсад амьдарч байснаа, гоймонгийн үйлдвэр байгуулж байснаа сонин, сайт дээрээс мэддэг юм шүү дээ. "Золигоо, хаана хулгай хийлээ дээ, гоймонгийн үйлдвэрээ хаана байгууллаа" гээд эргэлздэг" хэмээн хошигнож байсан удаатай. Түүний бие жаахан чилээрхсэн байгаа гэнэ. Яг энэ үед нь МУГЖ-нээ дэмжиж байгаа нь нүдээ олсон шагнал хэмээн баярлах хүн олон байна.