"Жинжиймаа" киноны 15 жилийн ой тохиож байна

Энэ онд  найруулагч О.Машбатын "ЖИНЖИЙМАА" киноны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд  "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны захиалгаар 2002 онд бүтээжээ. Киноны 15 жилийн ойг БСШУС-ын сайдын ивээл  дор хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн энэ сарын 15-наас тэмдэглэх гэж байна. Киноны дууны шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Булган, аяыг УГЗ Л.Балхжав бичиж, МУГЖ Т.Ариунаа дуулсан билээ. Тэгвэл МУГЖ, "Хүүхдийн элч" дуучин  Т. Ариунаа "Жинжиймаа" киноны дууг шинэ найруулгатайгаар дуулсныг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж.