Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэжээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д ходоодны хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр үргэлжлүүлэн эмчлүүлж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.

Түүнд хийсэн хагалгаа 7 цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай болсон байна. Түүний хэвтэн эмчлүүлж буй өрөөнд гэргий С.Баасан болон үр хүүхэд нь хамт байж, хүлээн авч уулзжээ.