Гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдаан зарлав

Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулах юм байна.

Үүнтэй холбоотой Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарласан байна.

29 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны хүртээл болгох аж.