Татварын нэмэгдлийг буцаах хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр тэтгэврийн нас болон татварын нэмэгдэлтэй хуулийн төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

Мөн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон БНСУ-аас авах зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дараалал оржээ.