Гоо сайхны мэс засалд ороогүйгээрээ алдартай  Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг Сузи шинэ киноны санал хүлээн авчээ. Тэрээр МВС телевизийн шинэ уран бүтээл “Come Hug me” адал явдалт энэхүү олон ангит кинонд залуу жүжигчин Нам Жу Хёны хамт тоглож магадгүй юм байна.

Жүжигчин, дуучин Сузигийн хувьд хамгийн сүүлд “Чамайг унтаж байхад” олон ангит кинонд тоглосон билээ.