Амралтын өдрүүдэд "Нарантуул" зах руу том оврын автобусаар үйлчилнэ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 том оврын автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.

Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төвруу зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэнэ.

Иймд Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.