Маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баяртай холбогдуулан  амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэлийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Маргааш /2018.02.10/  улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт/2018.02.11/ сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг  хязгаарлажээ.