Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ.

Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм.

Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ. Улмаар хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэнэ.