Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө голын хөндийгөөр 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.