Нийслэлийн цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ.

Эдгээр дуудлагаас гэмт хэргийн 86, зөрчлийн 1005, зам тээврийн ослын 292 мэдээллийг шалгасан байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлээс 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.