Өнөөдрөөс Аргентин руу визгүй зорчино

Бүгд найрамдах Аргентин улстай харилцан визгүй зорчих асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Үүний дагуу Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм.

Тэгвэл хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор өнөөдрөөс буюу 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн монгол иргэд Аргентин руу 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.