Өрхийн зарлага 14.6 хувиар өсчээ

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өсчээ.

Тодруулбал өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 мянган төгрөгөөр буюу 15.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өсчээ.