Ц.Сүхбаатар Олон Улсын Ардчиллын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Испани Улсад зохиогдож буй ОУАХ-ны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгууллаа.

Ц.Сүхбаатар нь дипломат салбарт олон жил ажилласан туршалагтай бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, мөн Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байсан улс төрч юм.