Тэнэгийн эхлэл ичихээ болих шүү эрхэм гишүүнээ

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн МАН-ын даргыг сонгох хурал болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн “хэлгүй” хочит Г.Солтан удирдаж байсан.

Түүний хувьд энэ хугацаанд МАН-ын даргаар ажиллахаар анх сонгогдоход хамгийн сайхан гэх бүхнийг хэлж сонгогдож байсан нэгэн. Хэрэв түүний хэлснээр бүх зүйл болсон бол өдийд Баян-Өлгий аймгийн МАН шуудайнд хийсэн хонины толгой шиг байхгүй л байсан биз. Одоо МАН-ын байранд Г.Солтан гишүүний ах дүүс танил талуудын цугладаг, наргиж цэнгэдэг газар болж хувирсан тухай олон хүн ярьж байна. Ингээд харахад Г.Солтаны хийсэн хамгийн том ажил нь гишүүдийг хооронд нь талцуулж, өөрийн ашиг сонирхолыг нэгдүгээрт тавьж ажиллажээ. Хана хүртэл чихтэй гэгчээр энэ тухай аймгийн захын нэг хүнээс асуухад хэлэх биз.

Гэхдээ түүний хувьд өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэндээ өчүүхэн төдий ч харамссан шинжгүй дахин нэр дэвшиж байна. Нутгийнхаа ард иргэдийг төлөөлөн төрийн түшээ болсон ч өнөөг хүртэл өгсөн амлалтаасаа нэгийг ч биелүүлээгүй тэр дахин Баян Өлгий аймгийн МАН-ын даргын үүрэгт ажлыг хийх нь юу л бол. Түүнд итгэл хүлээлгэх хүн хэр олон бэ…

30 000 орчим гишүүнтэй Баян-өлгий аймгийн МАН-ын даргын албан тушаалыг Г.Солтаныг удирдаж болохгүй бас нэг шалтгаан нь өөрийн ах дүүс хамаатан садан, омгийнхоныгоо аль боломжит бүх албан тушаалд томилж хууль бус томилгоог хийдэг. Тэрээр үеэл дүү М.Ибырайг Барилга хөгжлийн төвийн дэд захирлаар, зээ дүү А.Аманкелдийг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны дарга, хүргэн Х.Жанузахыг Төрийн банкны аймаг дахь салбарын захирлаар томилуулах шахааг хийж байжээ. Түүгээр ч үл барам өөрийн омгийн Т.Серикжаныг аймгийн Засаг дарга болохоор зүтгүүлж, ИТХ-ын ээлжит бус хурлыг хууль бусаар хийж байсан удаатай.

Энэ мэт Г.Солтаныг Баян Өлгий аймгийн МАН-ын даргаар ажиллах хугацаанд хийсэн ажлыг товч бөгөөд тодорхой танилцуулахад ийм байна.

Удирдагч сайн байж улс орон хөгжиж ард түмэн тайван амьдардаг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс харсаар байж биднийг доош дагуулан явж байгаа хүнийг дахин сонгох нь хэр зөв бэ.

1 сэтгэгдэл

Comments are closed.