БСШУСЯ-ны харьяа газруудад АТГ-ын ажлын хэсэг шалгалт хийж эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж  эхэллээ.

Энэхүү шалгалтаар авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх юм.