"Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ

АТГ-аас өчигдөр "Жаст"-ын  Ш.Батхүүг  баривчлан,  цагдан хорьсон байна. Түүнийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал 'Эрдэнэт'-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан,  'Стандарт' банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, 'Эрдэнэт' үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан ба хорих шаардлагатай гэж үзэн цагдан хорьжээ. Мөн түүний хэрэгт холбоотойгоор ДЦС-д ажилладаг  С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилсэн талаар эх сурвалж мэдээллээ.