“Говийн домог”-ийг хүүрнэх нь

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Говийн домог” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Киноны Ерөнхий продюсер, Хөгжмийн зохиолчоор МУУГЗ Л.Балхжав ажилласан бөгөөд киноны OST болох анхны дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.

Мянган мянганы нууцыг агуулсан үлгэр домгийн өлгий Говь нутгийн үзэсгэлэнт байгаль, морин хуурын гайхамшигт аялгуу, бүсгүй хүний хувь заяаны тухай өгүүлэх энэхүү дууг МУГЖ, дуучин Т.Ариунаа дуулж амилуулснаар хүлээн авч үзнэ үү.