Халдваргүйтгэл гэх "халтуур" хэний бизнес вэ...

Малын гоц халварт шүлхий өвчин сүүлийн үед улс орон даяар нэлээд өргөн хүрээнд  тархаад байгаа. Маш олон газар хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр л гэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шүлхий гарч ирэх сарын 25 хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна. Учир нь Булган аймгаас ачиж ирсэн мал нь шүлхийтэй байсан гэнэ. Тэгвэл нийслэл рүү шүлхий оруулахгүй хэмээн ажиллаж байгаа халдваргүйтгэл хийж байгаа байдал нь хэт өрөвдөлтэй байдалтай байна. Учир нь авто машины дугуй руу шингэн цацсан болоод 1000 төгрөг хураагаад Улаанбаатар руу оруулж байгаа. Тухайлбал, 22-ын точоо гэхэд халдваргүйтгэл хийж байгаа буюу машины дугуй руу цацаж байгаа ус нь нийслэл рүү урсаж байна. Тиймээс өдөртөө хэдэн мянган машин орж, гардаг энэ цэгийн бохир ус хэзээ Улаанбаатарт урсаад орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Халдваргүйтгэл хийх цэг нь өөрөө ийнхүү бохир буюу эрүүл мэндийн шаардлага хангахгүй байхаар бусад газар нь шүлхийтэй хэрхэн тэмцэж байгаа нь ойлгомжтой биз. Уг нь өнгөрсөн долоо хоногт хотын удирдлагууд явж халдваргүйтгэл хийж байгаа цэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Мэдээж хэвлэл мэдээллийн хүмүүс дагуулаад явсан. Тиймээс  дарга нарт зориулаад цэвэрлээд, янзалчихсан хиймэл дүр зурагтай танилцаад л өнгөрсөн хэрэг. Гэтэл дарга нарт зориулаагүй бодит байдал нэг ийм л байна. Тиймээс халдваргүйтгэл гэх "халтуур" хэний бизнес болоод байгааг холбогдох газрууд нь оройтохоос нь өмнө анхаарах шаардлагатай байна.

Бодит байдал: