Эмч нарын өдрөөр хоёр дахь жилдээ уламжлал болгон  Залуучуудын эрүүл мэндийн корпорациас "Алтан гарт эмч-Шилдэг залуу" шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээгээр хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа шилдэг залуу эмч нар урамшуулан шагнажээ.

Цаашдаа ч эрүүл мэндийн салбарт тангараг өргөн, үнэнч шударгаар ажиллаж буй залуучууддаа урам өгөх үүднээс энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Дашрамд дуулгахад манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар, 30.2 хувийг 30-39 насны залуу эмч нар эзэлж байна.