Ардчилсан намын бүлэг маргааш Оюутолгойн асуудлыг хэлэлцэх нь

УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гарагт 10.00 цагт нээхээр товлоод байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш /2018.04.03/ хуралдахаар болжээ. Энэ удаагийн хурлаараа “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэнэ. Мөн сүүлийн үед олны анхаарлын төв ороод байгаа  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бололтой.

Дашрамд дуулгахад, чуулган завсарласан өдрүүдэд  Авлигатай тэмцэх газрын зүгээс “Оюутолгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авч, зарим нэг хүнийг саатуулаад байгаа билээ.