Р.Содхүү Улсын бүртгэлийн шинэ даргад тамгаа шилжүүлжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл түүний оронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон байна.

Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн танилцуулжээ.