Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг түр хаана

Гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор барьсан Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг хаах гэж байна.

Учир нь түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга ажиллах юм.