Төл бойжилт 96.6 хувьтай байна

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2,6 саяар нэмэгдлээ хэмээн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал оны эхний 28.2 сая хээлтэгчийн 35 хувь нь буюу 10 сая 21.7 мянган эх мал төллөж, 9 сая 620.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.6 хувьтай байгаа аж.

Өчигдрийн байдлаар Архангай, Баянхонгорын залгаа нутгаар 0-3 мм цастай байгааг албаныхан хэллээ. Үүнээс хамгийн их цастайд Архангай аймгийн Цэцэрлэг, Булган, Чулуут сумд орж буй бөгөөд цасны зузаан 3 мм байна.