Ш.Алтанбагана пауэрлифтингийн Европын аварга болов

ОХУ-ын Долгопрудный хотноо болсон Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д Ш.Алтанбагана түрүүлж, Европын аварга боллоо.

Тэрбээр, Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч цолтой бөгөөд өөрийн ах Ш.Ариунбаатарын хамт тус тэмцээнд уригдсан байна. Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцон хүчээ сорьсон юм.