Хүүхдийн баярын өдрийг Баянголчууд нэгэн сайхан бэлэгтэй угтжээ

Хүүхдийн баярын өдрийг Баянголчууд  нэгэн сайхан бэлэгтэй угтаж байгаа гэнэ. Тодруулбал, 2012-2016 онд Хүүхдийн I эмнэлгээ барьж ашиглалтад оруулаад байсан бол энэ удаа Хүүхдийн II эмнэлэгээ ашиглалтад хүлээн авч байгаа нь энэ ажээ. Тус бүрдээ 150 ортой хоёр эмнэлэг маань ид ачааллын үедээ орныхоо тоог 400-500 хүртэл нэмэгдүүлэх бүрэн хүчин чадалтайгаараа онцлог юм байна. Түүнчлэн өдөрт 400-600 хүүхдэд үйлчлэх хүчин чадал бүхий "Эмүжин" амбултори эмнэлэг ажиллаж байна.
Ийнхүү Баянгол дүүрэг анх удаагаа Дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлжээ.  ДЭМБ-аас заасан стандартад 10000 хүүхэд тутам 2-4 ор ногдож байвал стандарт хангасан гэж үздэг. Тэгвэл Баянгол дүүрэг 80 орчим мянган хүүхэдтэй. Тиймээс  10000 хүүхэд тутам 2-3 ор ногдож байна гэсэн үг.  Дашрамд дуулгахад, Баянголчууд ирээдүй хойч үедээ чиглэсэн олон бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлж байгаа гэнэ. Хүүхэд хөгжлийн төв, Усан спорт сургалтын төв, Спорт комплкес, Хүүхдийн зуслан гээд шил шилээ дарсан олон бүтээн байгуулалт хүлээж байгаа ажээ.