Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан юм.Тиймээс энэхүү өдрийг эдлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн гол зорилгно нь тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах аж. ДЭМБ-ын мэдээллэснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. “Тамхины тахлаар” дэлхийд жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаагаас 600 мянга гаруй ньөөрөө тамхичин биш боловч дам тамхидалтын нөлөөллөөс үүдэн тамхины нас бардаг гэжээ. Хэрэв дэлхий нийтээрээ тамхины эсрэг долрвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд дээрх тоо 8 саяд хүрч болзошгүй байгаа аж. Хүн аль ч насанд тамхиа хаяснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болно. Тухайлбал, 30-35 насандаа тамхиа хаясан тэр хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан насладаг гэдгийг эрдэмтэд баталжээ.