Ц.Мөнх-Оргил: ШХАБ-ын асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой

Манай улс 14 жил ажиглагчаар оролцсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний ээлжит уулзалт арав гаруй хоногийн дараа болох гэж буй. Үүнээс өмнө манай улс тус байгууллагын гишүүн болох шийдвэр гаргах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг УИХ болон байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зөв хэмээсэн юм.