Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга А.Гылымхан  үг хэллээ. Тэрээр төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байх хэрэгтэй гэдгийг онцлов.
Арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл дэд бүтцийн талаар анхаарах зүйлс, А.Камелият нийгэм ,эдийн засгийн талаар анхаарах зүйлс, ЗДТГ-ын дарга Х.Тилеген 2018 “Хариуцлагын жил”–ийн хүрээнд гарсан шийдвэрүүд, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд цаашид анхаарах зүйлс, ХЭЗХ-ийн дарга Ө.Хуралай хууль , тогтоомжийг хэрэгжүүлэх, ХОХБТХ-ийн дарга З.Болат хөрөнгө оруулалт, НБХ-ийн дарга К.Бекжан нийгмийн салбарын төрөөс баримталж буй бодлого, СТСХ-ийн дарга Х.Ербол санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, ХШҮДАХ-ийн дарга М.Тауке, ахлах мэргэжилтэн Х.Вита нар хяналт шинжилгээ, үнэлгээний ажил, , журам, ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Серик ХАСХОМ, ХАСУМ-ын, мэргэжилтэн М.Нуржол хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын хөтөлбөрийн биелэлт, тайлан мэдээ гаргахад анхаарах зүйлсийн талаар тус тус товч, тодорхой танилцуулга хийв.