С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргалаа.  Прокуророос Б.Бямбасайханыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх ийнхүү хүлээж авсан байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм.

Эргэн сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх  "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм.