НҮБ-ын Хүүхдийн сангаас үерт өртсөн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Алекс Хайкенс Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзалт хийлээ.

Уулзалтаар үерт өртсөн Өлгий сумын иргэдийн нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан үерийн гамшигт нэрвэгдэж сэтгэлзүйн хохирол амсаад байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Харин аймгийн Засаг даргын уг хүсэлтийг хүлээн авч НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс өнөөдрөөс эхлэн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн болон хорогдох байранд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардагдах арга хэмжээ авч, санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.