Монголын шигшээ баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигджээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 22-ны өдөр шинэчлэн гаргажээ. Уг чансааг ОХУ-ын баг тэргүүлсэн бол Монгол, Украины шигшээ багууд удаалсан байна.

Манай шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа дэлхийд шуугиулж, шилдэг багуудын эгнээнд багтаад байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн сард Филиппиний Манила хотод болсон FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, шилдэг наймд шалгарсан. Мөн энэ оны тавдугаар сард БНХАУ-ын Шеньжен хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.