Намрын чуулганыг ирэх даваа гаригт нээнэ

УИХ-ын 2018 оны намрын чуулган аравдугаар сарын нэгэн буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга захирамж гарган баталсан. Үүнд:

  1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  6. Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  10. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  12. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  13. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
  15. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  16. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  18. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  19. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;
  20. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  21. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  22. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;
  23. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  24. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  25. Бусад

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

28 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 1857 more Informations|Infos to that Topic: newscafe.mn/?p=17047 […]

Comments are closed.