"Голомт" хотхонд ТЕГ-аас тусгай ажиллагаа явууллаа

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "Голомт" хотхонд Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэнэ. Ажиллагаа явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд "Голомт" хотхоны С блокийг хамгаалалтад аван ажиллагаа явуулсан юм. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байлаа. Ажиллагаа цаг гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн 1 том, 3 жижиг хайрцагтай бичиг баримт хурааж авлаа.

11 Сэтгэгдэлүүд

Comments are closed.