Монголчууд 10000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 16600 төгрөгөөр худалдаж авдаг боллоо гэв

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлсэн, эдийн засгийн нөхцөлд ямар эерэг, сөрөг өөрчлөлт гарсан зэрэг асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа "

Ардчилсан намын бүлэг бодьтой тооцоо, судалгаатайгаар дүгнэлтээ гаргасаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд одоогийн байгаа тоон мэдээлэл дээр үндэслээд Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь зөв.

Хэдийгээр гадаад зах зээл дээр таатай нөхцөл бий болж, өргөтгөсөн санхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн орлого нааштай байгаа ч анхаарах зүйл олон байна. Товчхондоо энэ Засгийн газар маш их мөнгөтэй баян засгийн газар. Харамсалтай нь ард түмэндээ ямар ч өгөөжгүй, үрэлгэн бодлого явуулж байгаа. Учир нь төсвийн орлого маш их нэмэгдэж эдийн засагт өсөлт гарсан гэж байгаа боловч өсөлт нь ард түмэн, аж ахуйн нэгжид хүртээлгүй байна. Зөвхөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшны өсөлтөөс болоод, ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. Өөрөөр хэлбэл, 602 төгрөгөөр төгрөг суларсан байна. Хоёрдугаарт, 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляци 8.8 хувьтай буюу 6.6 хувиар инфляц өссөн. Энэ нь 10000 төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ ард түмэн өнөөдөр 16600 төгрөгөөр худалдаж авдаг болсон байна. Бензин шатахууны тухайд АИ 92 бензиний үнэ 1530 байсан бол 1820 төгрөг болж 19 хувиар, АИ95 бензин 25 хувь, дизель 30 хувь, хүнсний үнийн индекс 26 хувиар тус тус өссөн. Тэгвэл эрх баригчид иргэн, аж ахуйн нэгжид ямар ч өгөөжгүй эдийн засгийн таатай макро үзүүлэлтүүдийг ярьж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өр, Монгол Улсын гадаад өрийг 70 гаруй хувиас 60 гаруй хувь болж буурсан гэж хувиар нь илэрхийлж ард түмний хуурч байна. Гэтэл бодит үнийн дүнгээрээ өссөн. Тодруулбал, Засгийн газрын өр 16 их наяд 612 байсан бол одоо 22 их наяд 642 болж зургаан их наядаар өссөн. Монгол Улсын ам.доллараар илэрхийлэгддэг гадаад өр 24.2 тэрбум байсан бол одоо 27.7 тэрбум буюу 3.5 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ их өсөлтүүд дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрхэн тооцоолж байгаагаас хамаараад их эсвэл бага болж харагдаад байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт маш их нэрмээс болж байна. Үхрийн мах Улаанбаатарт 743 төгрөгөөр, хонины мах 504, цагаан будаа 270, шингэн сүү 156 төгрөг гэх мэтээр үнийг тодорхойлдог сагсан доторх гол бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Тиймээс цаашдаа Засгийн газар хүндээ хүрсэн оновчтой эдийн засаг, санхүүгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зургаар үзүүлэв: