ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Хуралд оролцсон 65 гишүүний дийлэнхи олонхи буюу 90,8 хувь нь түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.

Я.Содбаатар нь 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн I дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн. Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

28 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 4361 additional Informations|Informations to that Topic: newscafe.mn/?p=17212 […]

Comments are closed.