Г.Угалзцэцэг, Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгарлаа

Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ.

Тэрбээр, Дэлхийн гурван ч удаагийн аварга тамирчин бөгөөд энэ удаа ч дахин хосгүй амжилт үзүүлж Ази тивийн гурван удаагийн аваргаар тодорч байна.

Дэлхийн 3 удаагийн Г.Угалзцэцэг нь 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан манай улсын энэ спортын шилдгийн шилдэг тамирчин билээ.