Гэмт этгээдийг саатуулах гэж байгаад гэмтсэн цагдаа нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэмт этгээдүүдийн халдлагад өртөөд байсан цагдаагийн албан хаагч дөнгөж сая таалал төгсчээ. Эмнэлгийн байгууллагаас яаралтай бүх тусламжийг авсан боловч биеийн байдал нь маш хүнд байсан учир аварч чадаагүй байна.

Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алджээ.

Хэргийг сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн. Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.

20 Сэтгэгдэлүүд

Comments are closed.