Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах талаар ирүүлсэн Зөвшилцөх санал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийн зарцуулалтын асуудлыг хэлэлцсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгнө. ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл асван тухай мэдээлэл гарсан. Манай бүлгийн гишүүдийн зүгээс хууль зөрчсөн нь тогтоогдсон энэ мэт үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцох, огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаа Ерөнхий сайд мэдэгдсэн.

Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг ойрын хугацаанд төлбөрөө эгүүлэн төлж, хуулийн байгууллагуудаар шалгуулах чиглэл өглөө” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн бага хурал 2018.10.31

Posted by Монгол Ардын Намын Бүлэг on Tuesday, October 30, 2018