“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд:

  • Монгол Улсаас 22,
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,
  • Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,
  • Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.